Зөвхөн хэл төдийгүй уушги ч амтлах мэдрэхүйтэй болохыг Америкийн Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд нээн илрүүлжээ. Тэд уушгин дахь нэгэн булчинг удаан хугацааны турш судалсан байна. “Уушгинд амт хүлээн авагч байгааг бид хэдийнэ олсон. Гэхдээ энэхүү нээлтдээ итгэхгүй байсан учраас удаан хугацааны турш шинжилсэн” хэмээн профессор Стивен Лиггет ярьжээ.
Бидний амьсгалсан агаар уушги руу ороход, амт мэдрэгч нь ч давхар ажилладаг юм байна. Хэлний амт мэдрэгч, хүлээн авагчид тархи руу дохиогоо дамжуулдаг. Харин уушгин дахь тэдгээр булчин тархи руу мэдээлэл өгдөггүй гэнэ. Тиймээс өдий хүртэл уушгины нууц задраагүй байсан хэрэг.
“Уушгины амт мэдрэгчийн тусламжтай астма, бронхит зэрэг өвчнийг түргэн эдгээх боломж бий. Түүнчлэн бид үүнд тусгайлан зориулж, эм бэлдмэл бүтээх ажилд орсон” хэмээн Стивен Лиггет хэлжээ.
Б.ОЮУТАН