Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь дусал болсон ч юм уу даа
Шиврээ бороон дуслаас чамайг хайна, би чамайгаа… гэсэн дууны мөрүүдийг аяндаа л аялчихдаг хүн цөөнгүй байх. Үгүй юм аа гэхэд энэ дууг мэдэхгүй хүн ховор биз. “Шүүдэр цэцэг” гэх ховорхон нэртэй, дотно дуугаар дамжин хөгжим сонирхогчдын дунд “Харанга” гэдэг нэр дорхноо л түгсэн гэдэг. Энэ бол өдгөөгөөс 21 жилийн тэртээх түүх.
1977 онд Ц.Чулуунбат, 1978 онд Ц.Энхманлай цэргийн албанд татагдан очиж, түүнээс нэг жилийн дараа Я.Одсүрэн очсоноор “Харанга” хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн цэргийн “Соёмбо” чуулгад нэгдэж байсан түүхтэй. Бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ тус чуул гын “хал цэрэг” байж. Тиймээс энэ хамтлагийн түүх бүр 1979 оноос тоологддог. Харин 1989 оны эл өдөр гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гишүү нээр элссэн тул тус хамт лагийн албан ёсны төрс өн өдөр хэмээн онцолдог аж.
Өнгөрөгч онд 20 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэж, 20 жилийн түүхэндээ анх удаа эх орноо бүтэн тойрсон аялан тоглолт хийж, хаалтын арга хэмжээг гурав хоног үргэлжлүүлэн Монголын рок попын оддыг нэгэн тайзнаа цуглуулан нижгэр баяр хийсэн. Энэ үеэр тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай хамтлаг байгуулагдаж байсан үеэ ““Амьдрал” концертийг тоглохоос сарын өмнө “Томоотой хүн” гэж дуу хийчихээд Чука түүнийгээ сургуулилан долоо хонож байсан юм. Гэтэл гэнэтхэн л “Би ердөө энэ рок дууг дуулж чадахгүй юм байна.
Рок дуучин авсан нь дээр” гэх нь тэр. Тэр рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл “Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг” гээд Лхагвааг дагуулаад ирж билээ. Нөгөө “бацаан” нь “Шүүдэр цэцэг”- ийг гитартай дуулж шалгуулж байлаа. Бид ч “За яах вэ, эргээд хариу хэлнэ” гээд явуулсан. Хоолойны чадвар нь таалагдсан ч хэв маяг нь биднийхэд тохирохгүй, нэг л цээлхэн хоолойгоор дуулаад байсан л даа. Гэсэн ч бид энэ хүүхдийг аваад стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл авна гээд дахиж дуудсан. Тэгээд “За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу” гэж асуутал “Чадна” гэсэн. Ингэж л манай хамтлагт орж байсан түүхтэй. Ер нь бол Лхагваа маань хамтлагийн гоцлол дуучин. Мөн нүүр царай болж явдаг нь үнэн. Гэхдээ манай хамтлагт бусад хамтлагаас ялгаатай нэг давуу тал байдаг юм. Тэр нь бид гурван дуучинтай, яг уран бүтээл хийдэг дөрвөн гишүүнтэй.
Тиймээс манай хамтлагийн уран бүтээлээс ард түмэн хэзээ ч уйддаггүй. Тэгээд ч баригдмал нэг хэвийн биш. Бид 2004 онд “Ертөнцийн төгсгөл” нэртэй тоглолтоо хийсэн боловч тэр тоглолтыг ард түмэн тухайн үед ер ойлгоогүй. Харин одоо л CDийг нь сонсоод ойлгож эхэлж байна. Тийм болохоор ойлгохгүй олон уран бүтээл хийгээд яах вэ, ертөнцийг бага боловч ойлгог. Би түрүүн хэлсэн үхтлээ хамт байна гэж. Тэгэхээр бид өөрсдөө чадвартай байх л юм бол уран бүтээлээ хийсээр байх болно” хэмээн дурсаж байсан удаатай.
“Ногоон гэрэл”, “Залуус” гэх хамтлагт дуулж байсан уран бүтээлчид нэгдэж “Харанга” хамтлагийг үүсгэсэн гэх түүхийг эл хамтлагийн шүтэн бишрэгчид Э.ХАРЦАГА андахгүй ч харин Х.Лхагвааг “Чаддаг мэддэг бүхнээ хамтлагтаа зориулна. Нэгэнт л эхэлсэн болохоор дуустал нь зүтгэнэ дээ” хэмээн ам гарч байсныг тэр бүр мэдэхгүй болов уу. Дашрамд дурдахад тэд энэ удаагийн төрсөн өдрөө- рөө алдарт морин хуурч Чибулагтай хамтран шинэ уран бүтээл гаргаад байгаа аж. Эрийн цээнд хүрч, 21 дэх жилдээ “Харанга” дэлдэн, уран бүтээлээрээ байлдан дагуулж байгаа залуустаа шүтэн бишрэгч, “Өнөөдөр” сонины хамт олон, уншигчдын зүгээс баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
ХАМТЛАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин - Ц.Энхманлай
Бөмбөрчин - Н.Пүрэвдаш
Гоцлол дуучин - Х.Лхагвасүрэн
Хэмнэл гитарчин - Я.Одсүрэн
Аргил гитарчин - Ц.Чулуунбат
АНХНЫ УРАН БҮТЭЭЛ:
“Харанга”-ынхны нэрийн хуудас болсон, тэднийг анх таниулсан дуу бол “Шүүдэр цэцэг”. Орцны хэмээн тодорхойлдог эл дууг Х.Лхагваа дуулснаар хамтлагтаа нэгдсэн гэдэг. Өдгөө гурван ч зохиогч өөрийн нэрийг тус дууны зохиогчид нэр дэвшү байгаа бөгөөд харин Х.Лхагваа н.Цоожоогийнх хэмээн тодорхойлдог гэсэн.
Эрэгтэй тенор хоолойны дээд өнгийг хүчтэй гаргасан дууны хамгийн гол онцлог. Тиймдээ ч банзан гитар барин залуусын орцонд дуулдаг байсан дууг Х.Лхагваа өөрийн өвөрмөц өнгө хоолой, хөгжмийн оновчтой найруулгаар олон арван жил сонсогчдын сэтгэлд хоногшсон хит бүтээл болгон амилуулсан байна.
ЦОМГУУД
Эрин зууны хөг (1997)
Best of Haranga (1997)
Бодлын тэнгис (Анплагед, 2000)
Ертөнцийн өнгө (2005)
Special Edition Gold (2007)
ТОГЛОЛТУУД
1.1989 онд ”Амьдрал”
2.1991 онд “Дэлхий ертөнц”
3.1993 онд “Миний рок”
4.1994 онд “Харанга” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтууд
*Хөгжимчин Ц. Энхманлай (тайлан) “Учралын хорвоо”
*Хөгжимчин Ц. Чулуунбат (тайлан) “Үгүйлэн санана”
*Хөгжимчин Я. Одсүрэн (тайлан) “Дурлал биш”
5.1995 онд “Тэртээх өдрүүд”
6.1998 онд ”Эрин зууны хөг”
7.1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”
8.1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт
9.2004 онд “Ертөнцийн өнгө” тоглолт
10. 2005 онд “Харанга” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт
11. 2007 онд МУГЖ Ц.Энхманлай “Амьдрал аялгуу”
12. 2008 онд “Миний гудамж” Ц.Чулуунбатын тоглолт
13. 2009 онд “Харанга 20 жил” тоглолт
О.УНДАРМАА