Монгол телевизийн уран бүтээлчид Америк дахь монголчуудын тухай цуврал нэвтрүүлэг хийжээ. АНУ дахь монгол эмэг тэйчүүдийн “Соёл” холбоотой хамтарч бүсгүйчүүдийн яриа, Элчин сайдын яаманд болсон үндэсний аюулгүй байдлын талаарх лекц, гал тогооны булан, сүнсний баярын тухай гэх мэт сэдвээр нэвтрүүлэг бэлтгэсэн гэнэ.
Түүнчлэн долоон жилийн дараа Даллас хотын онгоцны буудал дээр уулзаж буй ээж охин хоёрын тухай сэтгэл догдлом түүхийг ч харуулах аж. Монгол телевизийн уран бүтээлчдийн нэвтрүүлгийг эх орондоо байгаа үзэгчид төдийгүй тэнд буй монголчууд ч үзэх боломжтой.
Нэвтрүүлгүүд энэ долоо хоногт Америкийн Фредериксбэрг, Арлингтон хотын “Comcast-69” “Verizon-38” зэрэг сувгаар цацагдах юм байна.
Б.ЭГШИГ