Олны танил урлагийн бүсгүйчүүд брэнд хувцасны дэлгүүр нээгээд нэлээд хугацааг үдэж буй. Ж.Алтанцэцэг, Р.Номингийн дэлгүүр сонголт сайтай, бүтээгдэхүүн нь чанартай, загвар нь хээнцэр, чамин байдаг болохоор хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг аж.
Дуучин Р.Дэлгэрмаад энэ бизнес сонирхолтой санагдсан тул Германы брэнд хувцасны дэлгүүр нээн ажиллуулжээ.
Оруулж ирсэн гутал цүнх нь хэдэн жилийн өмнөх загвартай гэнэ. Түүний "Манай дэлгүүрээр үйлчлүүлээч" гэх саналыг сонссон найз хүүхнүүд нь "Дээгийгийн зарж байгаа бараа дэндүү хуучны загвартай. Авъя гэхээр даанч таалагдахгүй юм" хэмээн хоорондоо ярилцдаг гэнэ.