Хүн гэлтгүй амьтад хүртэл ижил хүйстнээ сонирхдог нь судлаачдын анхаарлыг татдаг. Амьтад дундаас хаан хэмээн өргөмжлөгддөг оцон шувуу, далайн хав бусдаасаа илүүтэйгээр ийм гаж зантай байдаг нь ганцаардлаас үүдэлтэй гэж эрдэмтэд тайлбарласан байна.
Антарктидын Кергелен арал дээр судалгаа хийсэн амьтан судлаачид тус арлын эзэн оцон шувуудын 25 хувь нь ижил хүйстнээ илүүд үздэг хэмээжээ. Гэхдээ энэ нь төрөлхийн зөн биш, ганцаардлаас үүдэлтэй бөгөөд амьдралын явцдаа идэвхтэй эрэл хайгуул хийсний дүнд тэд өөрийн хос эмэгчнээ сонгох нь элбэг гэсэн дүгнэлт гаргасан байна. Тийнхүү ижил хүйстнээ сонирхох нь оцон шувууд төрлийнхөө хүйсийг сайн ялгах чадваргүйгээс үүдэлтэй гэж өмнө нь үздэг байсныг энэ удаагийн судалгаа няцааж байгаа аж.
Судалгааны явцад гаж донтой гэгддэг оцон шувууд жам ёсны хосуудаасаа хүч тамир болон “сэтгэлийн тэнхээ” дутуу байдгийг тогтоосон нь чухал явдал болсон гэж амьтан судлаач Стивен Добсон ярьжээ. Учир нь өөрийн эмэгчнээ олсон тохиолдолд цэнхрүүд бие биенээ “бодох” зүйлгүй хаядаг учраас тэдний хооронд удаан хугацааны нөхөрлөл байх боломж тун бага гэнэ. ХБНГУ-ын Бремений амьтны хүрээлэнд байдаг оцон шувуудын ихэнх нь ижил хүйстнээ сонирхдогоос болж нөхөн үржихүйн асуудалд нь аюул учирч байгаа тухай мэдээ олны анхаарлыг татдаг.
Тэгвэл зөвхөн тэдгээр амьтан төдийгүй суурин газарт гаршуулсан оцон шувуудын дунд ийм үзэгдэл элбэг байдгийг дэлхийн эрдэмтэд тогтоожээ.
Ж.ЦЭЦЭГ