Тайландын Шо Лау хэмээх архаг тамхичин эр Африкийн ширэнгийн могой тэжээгээд гурван жилийн нүүр үзжээ. Урт хорхойгоо тэрбээр По гэж дууддаг гэнэ. По сүүлийн үед их ууртай болж, эзэнтэйгээ “барьцан” тамхи татдаг болсон тухай Британийн “Metro” хэвлэлд мэдээлжээ.
Тамхилж байх үед нь өөрөөс нь холддоггүй байсан могой нь аажимдаа түүнээс тамхи нэхэж, уурлах болсон хэмээн Лау ярьжээ. Хүссэнийг нь өгөхгүй бол аварга биетэй урт хорхой их догшин болдог бөгөөд өдөр ирэх тусам архаг тамхичин болж байгаа аж. Эзнийх нь баталж байгаагаар могой өдөрт хоёр ширхэг тамхи татдаг юм байна.
Ж.ЭРДЭНЭ