“Universe Best Songs-2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс Италийг зорих аж. Тэрбээр Итали улсад өөрийн мөрөөдлийн тоглолтоо үзэх юм. “Universe Best Songs-2010” наадмын ялагчид гадаадын нэртэй дуучдын тоглолтыг үзэх эрхээр шагнуулдаг.
Өнгөрсөн жилин ялагч Ч.Цэлмүүн дуучин Бритни Спийрсийн “Цирк” нэртэй аялан тоглолтыг Францад үзэж байсан бол энэ жилийн ялагч Б.Жавхлантөгс дуурийн урлагийн эх орон болох Итали улсад өөрийн дуртай дуучныхаа тоглолтыг үзэхээр боллоо