Дуучин С.Жавхлан, Quiza, “Хар сарнай” хамтлагийн С.Амараа нар хамтран Эх орон, газар дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсан нэгэн дуу удахгүй сонсогчид та бүхэнд хүрнэ.
Мөн нийтийн дуу, хип хоп, поп гээд бүх өнгө аясыг шингээсэн тус бүтээлээрээ хот, хөдөөгийн хөгжим гэсэн ялгаа байхгүйг харуулахыг зорьжээ.
Дууны шүлгийг Quiza бичиж, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од хөгжмийн зохиол дээр нь ажилласан байна.