Орос барималчдын ур, ухаан шингэсэн монгол төрхтэй баримлууд өнөөдөр Төрийн ордонд айлчиллаа. Монгол, Оросын найрамдлын сарын хүрээнд зохиогдож буй олон ажлын нэг нь энэ бөгөөд хоёр орны парламентын бүлгийн шугамаар ийн орос баримлууд манай оронд зочилж байгаа аж.
70 гаруй бүтээл дэлгэсэн эл үзэсгэлэн “Андуудын уулзалт” нэртэй. Петр Гармаев, Гэсэр Зодбоев, Дмитрий Будажабэ нарын мөнгө, хүрлээр дархалсан монгол эхнэр, арслан зэрэг үндэсний онцлог бүхий бүтээлүүдийг орос хийцээр урласан бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл энэ сарын 28, 29-нд Уран зургийн галерейд зочлоорой.

У.ТЭНҮҮН