“Миний сэтгэлийн илгээмж” нэртэй захидлын аян танд эл боломжийг олгож байна. Техник технологийн хөгжил хүмүүсийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болоод буй өнөө цагт “Монголын эко зохистой хөгжлийн холбоо” үүний эсрэг аян зохиож байгаа нь энэ.
Илгээсэн захидал бүрийг олон нийтийн цахим хуудаснаа байршуулахаас гадна шилдэг 99 захидлыг түүвэрлэн “Чин сэтгэлийн ном” хэмээх бүтээл болгон хэвлэж, уг номоос олсон ашгийг ногоон бүтээн байгуулалт, экологийн боловсролд зориулах аж. Хэрэв та “Миний сэтгэлийн илгээмж” аянд оролцохоор шийдсэн бол 1000-аас илүүгүй үгтэй дотнын хүмүүстээ хандсан чин сэтгэлийн үгтэй захидлаа mzahidal@yahoo.com хаягаар илгээгээрэй.