Улс төр, урлаг соёлынхныг элэглэн дууриадаг Чапи эхнэртэй, үр хүүхэдтэй болохыг ихэд хүсдэг гэнэ. Ээж нь түүнд “Гоонь эрийн амьдралаар алийн болгон амьдрах юм бэ. Амьддаа ачаа хармаар байна. Би өсгөөд өгье” гэж өдөр бүр сануулж хэлдэг аж.
Жүжигчин залуу эмэгтэй хүнээс дутахгүй гэрийн ажилд тун сүрхий гэнэ. Хувцсаа угааж индүүддэг, гэрээ цэвэрлэж, юм оёчихдог гээд түүнд хийж чадахгүй ажил ховор гэдэг.
Ажилсаг залуу найз нөхдөдөө “Надтай ханилах бүсгүй учиргүй гоё ганган, царай зүстэй бус хамгийн гол нь ажлыг минь ойлгодог, халамжтай, ухаалаг, даруухан бүсгүй байвал боллоо” гэж ярьдаг аж.
Тэрбээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт зочноор уригдан ярилцаж байхдаа энэ тухайгаа ч нуулгүй цухуйлгаад авна лээ. Бүсгүйчүүд ээ, Чапиг царай муутай гэж бүү голоорой.
Магадгүй тэрбээр таны амьдралд хамгийн түшигтэй, үнэнч сайн хань тань ч байх юм бил үү.