NBA-гийн “Ла Лейкерс”- ийн хамгаалагч Саша Вуячич нэрт теннисчин, үзэсгэлэнт Мария Шараповад гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэжээ. Их теннисний нэрийн хуудас болсон орос бүсгүйн ядам хуруунд алмаазан шигтгээтэй алтан бөгж гялалзах болсны учир энэ. АНУ-ын нэгэн сэтгүүлд мэдээлснээр уг бөгж 250 мянган долларын үнэ хүрэх бөгөөд найман цэнгийн цагаан алтаар урлажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас дотноссон хос одоогоор хуримын товоо зарлаагүй байна.