Бангладешийн яруу найрагч Аминур Рахман “Дэлхийн шилдэг 10 яруу найрагч” нэртэй антологи хэвлүүлжээ. Энэхүү антологид өдгөө бүтээлээ туурвиж яваа дэлхийн шилдэг яруу найрагчдын бүтээлээс сонгон түүвэрлэсэн аж. Япон, Малайз, Тайвань, Бельги, Австри, ХБНГУ, Энэтхэг, Америк, Бангладеш зэрэг улсын зохиолчоос гадна Монголын яруу найрагч Г.МэндОо ёогийн бүтээлүүд багтжээ.
Түүний “Цаглашгүй гэрэлт”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Гэрэлтэх агшин бүр”, “Дөрвөн улаан навч” зэрэг шүлгийг бенгаль хэлнээ хөрвүүлэн хэвлэсэн гэнэ. Түүний бүтээл өмнө нь 2006 онд “Г.МэндОо ёогийн шүлгүүд” нэртэйгээр Бангладешт хэвлэгдэж байжээ.
Б.ОЮУТАН