Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ой ирэх онд тохиох гэж байна. Ойг угтан “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт циркийн түүхийг өгүүлэх гурван номоор бэлэг барихаар шийджээ. Тэрбээр өмнө нь Монгол циркийн уран сайхны удирдагч, найруулагчаар ажиллаж байсан учраас энэ түүхийг бичих өргөн мэдлэгтэй юм.
Эхний номдоо циркийн түүхийг тусгах бол хоёр дахь номд цирк, циркийн уран бүтээлчдийн тухай сонин хэвлэлд гарсан материалыг эмхтгэх юм байна. Гурав дахь номыг циркийн жүжигчдийн хувцасны эскизийн зургаар гаргах аж.
С.СЭРГЭЛЭН