Азийн спортын XVI наадам 16 өдрийн дараа Хятадын Гуанжоу хотод эхлэх билээ. Энэхүү наадамд Монгол, Япон, БНСУ, Саудын Араб, Тайвань, Энэтхэг зэрэг Ази тивийн 45 орны тамирчин спортын бүх л төрлөөр хүч сорих юм. Цар хүрээгээрээ олимпийн дараа бичигддэг уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаа ч сүртэй болдог.

Тэгвэл Монголын “Бөртэ” хамтлаг Азийн спортын XVI наадмын нээлтийн ёслолд оролцох болжээ. Этно жааз урсгалаар уран бүтээл туурвидаг тус хамтлагийнхан гадаадын олон оронд эх орныхоо нэрийг сурталчилдаг. Дашрамд дурдахад, “Ингэн тэмээний нулимс”-аараа “Оскар”-т нэр дэвшиж байсан найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл “Чингисийн эр хоёр загал” киноны хөгжмийг “Бөртэ” хамтлагийнхан бичиж, тоглосон юм.
Б.ЭГШИГ