Эх оронч үзлийг иргэддээ төлөвшүүлэх зорилгоор ЦДБЭЧ өвөл цагийн нээлтээ арваннэгдүгээр сарын 15-нд хийх гэж байна. Долоо хоног үргэлжлэх тус арга хэмжээний салхийг найрал дууны анги хагалах бөгөөд түүний араас бүжгийн анги, ардын найрал хөгжмийн анги, эстрад симфони найрал хөгжмийн ангийнхан өөрсдийн уран бүтээлчээр үзэгчдэд бэлэг барина. Түүнчлэн тус чуулгын соёлын тэргүүний ажилтан цолтнууд болон буриадууд нэгдэж тус тусын тоглолтыг толилуулна. Цуврал тоглолт ирэх сарын 21-нд хаалтаа хийх юм.
О.УНДАРМАА