Өсвөрийн загвар зохион бүтээгчдийн хүсэн хүлээдэг “Үнсгэлжин-2011” тэмцээн тун удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан “Үнсгэлжин охин” төвөөс тэмцээнд оролцох өсвөрийн (7-11 ангийнхан) зохион бүтээгчдийг бүртгэж эхэлжээ. Тэмцээнийг тус төвөөс 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд зохион бүтээгч, загвар өмсөгч гэсэн хоёр ангилалаар явуулах юм. Харин загвар зохион бүтээгч хүүхдүүд маань үндэсний, өдөр тутмын, гоёлын, уран сэтгэмжит буюу авангард гэсэн төрлөөс нэгийг нь сонгон авч, зургаагаас дээшгүй бүтээлээр оролцох учиртай.