“Sweetymotion” хамтлаг Монголдоо ирсэн цагаасаа дуучин Т.Солонгын тухай ам нээж дурсаагүй. Тэднийг “Чингис хаан” онгоцны буудалд газардахад угтаж авсан хүмүүсийн дунд экс гишүүн нь харагдаагүй нь олны гайхлыг төрүүлсэн.
Дуучин бүсгүй хамтлагийнхаа гишүүдтэй тангараг тасарсан гэдгээ үүгээр харуулаад авсан. Урлагийн зовлон, жаргалыг хамт хуваалцаж, олон жил нөхөрлөсн тэдний харилцаа чухам юунаас үүдэж ан цав суусныг хэн хэн нь үг алдаж олонд дэлгээгүй.
Фэнүүддээ гар хумхиж зүгээр суулаа хэмээн шүүмжлүүлэн нам жи байх болсон Т.Солонго электро, транс урсгалаар уран бүтээл туурвин, шинэ цомог гаргахаар зэхжээ.
Тэрбээр “Битлз” хамтлагийн дуунуудыг эх хэл дээрээ хөрвүүлж дуулснаа цомогтоо багтаасан гэнэ.
Залуусын сонорт мөдхөн хүрэх уран бүтээл дээр нь “Нисванис” хамтлагийн дуучин Энх-Амгалан, DJ Ананд нар хамтран ажиллаж байгаа аж.