Соёлын гавьяат зүтгэлтэн И.Цэрэнжамц “Илааршихуй” нэртэй бие даасан уран бүтээлийн цэнгүүнээ ирэх сарын 2-нд ДБЭТ-т хийхээр болжээ. Афоризм, аман шог зэрэг богино хэмжээний хошин шогоос бүрдэх эл тоглолтод зохиолчоос өөр уран бүтээлч оролцохгүй юм байна.
Тайзны хошин шог тоглолт элбэгшсэн энэ үед зохиолчийн монолог ховордоод байгаа алдааг тэрбээр засахыг хүсчээ. И.Цэрэнжамц төв театрт уран бүтээлээ хийхийнхээ өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Эрдэнэт, дөрөвдүгээр сарын 1-нд Дарханы үзэгчдэд “Илааршихуй” тоглолтоо хүргэсэн юм байна. Хоёр цаг 40 минут үргэлжлэх тоглолтоороо эрүүл инээд бэлэглэнэ гэдэгтээ тэрбээр итгэлтэй байгаа аж.
Ж.СЭЛЭНГЭ