Зохиолч, хэвлэн нийтлэгч, уншигч, номын санч, уншигчдыг нэгэн дор цуглаж, уулзах боломж олгодог “Номын яармаг” ирэх сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээ энэ удаад номын сангийн хуулийн төслийг хэлэлцэхээрээ урьд жилүүдийнхээс онцлог болох юм.
Түүнчлэн энэ үеэр зөөврийн номын санг танилцуулж, ховор номын дуудлага худалдаа зохион байгуулах бөгөөд номын худалдааны сүлжээг сэргээх асуудлаар өргөн хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ зохиолч уран бүтээлчдэд байгаа шинэ зохиолын эх, гар бичмэл, үнэ цэнэтэй бүтээлүүдийг хэвлэлийн газруудад зуучлан борлуулах гэнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Соёл урлагийн хороо санаачлан БСШУЯ, Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Хүүхдийн номын ордон, Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан, Ном борлуулагчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа “Номын яармаг 2010” гурав хоногийн турш Хүүхдийн номын ордонд үргэлжилнэ.
У.ТЭНҮҮН