ДБЭТ-аас төрсөн “Ньюанс” хамтлагийнхан ирэх сарын 4-21-нд хөдөө орон нутгаар аялан тоглохоор болжээ. Сонгодог урлагийг орчин үеийн хөг аялгуутай нэгтгэн үзэгчдэд ойртуулж буй тэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт тоглох юм.
“Ньюанс” хамтлагийнхан жил бүр Олон улсын театрын өдрөөр бие даасан тоглолт хийдэг ба өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-нд “Angelina” поп опера тоглолтоо үзэгчдэд хүргэсэн. Хөдөө орон нутгийн үзэгчид ч энэ уран бүтээлийг нь үзэх ба азтай үзэгчийг тодруулж “Бид нэг хүсэлтэй”, “Amore” цомгоороо шагнах юм билээ.