“Slow Food” буюу удаан идэх наадам энэ сарын 26-30-нд Италийн Турин хотод болж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадам 1986 оноос эхэлсэн бөгөөд хэдэн зуун мянган хүн цугладгаараа онцлогтой. Энэ хөдөлгөөний үүссэн түүх ч сонирхолтой.
1986 онд Ром хотын төвд “Макдоналдс”-ын салбар нээгдсэнийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийснээр “Slow Food” бий болжээ. Түргэн шуурхай үйлчилгээтэй хэмээн өөрсдийгөө магтах “Макдоналдс”-ын эсрэг жагсагчид хоол идэх үндсэн таван зарчим сөргүүлэн тавьжээ.
Үүнд: 1. Хоол амттай байх ёстой.
2. Хоолонд орж байгаа бүтээгдэхүүн цэвэр, эрүүл байх төдийгүй аль болох орон нутгаас бэлтгэсэн байх ёстой.
3. Химийн болон элдэв зүйл холих ёсгүй.
4-5. Хоолыг удаан идэх ёстой гэсэн зарчим байдаг аж. Одоогийн байдлаар удаан идэгчдийн хөдөлгөөн 132 орны 150.000 гишүүнтэй.
Тайвнаар, удаан зажилж хоол идэхийн ашиг тусыг тэд сурталчлан, дэлхийг тойрон аялдаг гэнэ. Наадмын тасалбарын үнэ нэг өдөрт 40 евро.
С.ОД