“Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-н жагсаалтыг энэ жил АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама тэргүүлэв.
Сүүлийн хоёр жил уг жагсаалтыг тэргүүлж байсан ХБНГУ-ын канцлер Ангела Меркель дөрөвт эрэмбэлэгдэж, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон түүний ард жагссан. Сонирхолтой нь Мишель Обамагийн араас “Kraft Foods” хүнсний концерний ерөнхийлөгч Ирен Розенфельд, телевизийн шоу хөтлөгч Опра Уинфри нар орсон байв.
Ийнхүү өнгөт арьстан бүсгүй шалгаруулалтыг анх удаа тэргүүлсэн нь Форбесийн шалгаруулалт шинэ агуулгаар баяжсан хэрэг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.