Орой саасан үнээний сүүн дэх мелатонин даавар өглөө, өдрийн сүүнд байдгаас 25 дахин их агуулагддагийг эрдэмтэд тогтоосон байна.
Мелатонин даавар нь сүүн тэжээлтнүүдийн био хэмнэлийг шөнийн цагт зохицуулдаг. ХБНГУ-ын “Milchkristalle GmbH” компани үнээний оройн саамыг аминдэмээр баяжуулан хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Энэ бүтээгдэхүүн нойргүйдлээр шаналсан олон хүний таашаалд нийцсэн тухай хэвлэлүүдэд бичжээ.
Эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, ажлын ачаалал, цаг агаар зэргээс шалтгаалж дэлхийн нийт хүн амын тавны нэг нь нойргүйдэлд өртдөг бөгөөд зөвхөн АНУ-д л гэхэд үүнийг эмчлэхэд жил бүр 100 сая доллар зарцуулдаг гэсэн тоо гарчээ.