Нэгэн гэр бүлийн урлагт хайртай ах, дүү пижигнэсэн залуусаар бүрдсэн хамтлаг бол “Хурд”. Хамтлагийнхаа нэр хүндийг сэвтээлгүй өдий хүртэл авч яваа нь ууган ах Д.Ганбаяр менежерийн үүргийг тун чадмаг гүйцэтгэдэгтэй холбоотой гэнэ.
Тэрбээр залуусыг ч атгадаг. Сүүлийн үед дорвитой уран бүтээл хийлгүй, бор дарсанд багагүй дурлах болсон дүү нараа ах нь дэргэдээ суулгаж байгаад хатуухан зэмлэл хүртээжээ.
Хэлснийг нь биелүүлэхгүй том толгой гаргавал хааяа хатуу шанаа өгчихдөг зантай “Хурд”-ынхан удахгүй шинэ бүтээлээр фэнүүддээ бэлэг барихаар зэхжээ.
Ахынх нь хэлсэн үг хуультай адил тул “Чоно” хамтлагийнхан рок попын тайзнаа тэсрэлт хийхээр уран бүтээлийнхээ ажилд хануй шамлав.