“Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, гавьяат жүжигчин И.Одончимэг нар насны зөрүү, олны шүүмжлэлийг үл тоон амьдралаа холбосон.
Хэвлэлээр нэг хэсэг тэдний хайр дурлалыг Оросын алдарт дуучин Алла Пугачева, Филипп Киркоров нарын дурлалтай төстэй гэж бичиж байв.
Хүмүүсийн хоржоонтой үг, хатуухан хэл амыг ухаанаараа давж гарсан хос саяхан “Өнөр” хороололд төвхнөж, гал голомтоо бадраажээ.
Тэд гэрийнхээ дотоод заслыг сүүлийн үеийн интерьерээр тохижуулж байгаа аж.