Өнгөрсөн бямба гаригт Дэлхий гоо бүсгүй шалгаруулах 60 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Хайнань арлын Санья хотод боллоо.
Энэ удаагийн тэмцээнд нийт 120 орны гоо бүсгүй оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн оролцсон Амарын Сарнай шилдэг 25 гоо бүсгүйн нэгээр шалгарч, өндөр амжилт гаргалаа.
Тэрээр урьд нь 2008 онд "Дэлхийн оюутан гоо бүсгүй" тэмцээнд түрүүлэн титмийн эзэн болж байсан ба мөн 2005 онд "Эх дэлхийн гоо бүсгүй" тэмцээнд оролцож байжээ.