Жил бүрийн энэ үеэр салбар бүр ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтаа тайлагнадаг тул дүрслэх урлагийн уран бүтээлчид ч энэ сарыг сонгон бүтээлээ тодруулдаг. “Намар” нэрээр дүрслэх урлагийн сонирхогчдын дунд хэдийнэ танил болсон шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.
Уран, зураасан, монгол зураг гээд уламжлалт аргаар бүтээсэн зураг, баримал төдийгүй орчин үеийн чиг хандлагыг шингээсэн бүтээлийг нэгэн дор үзэх боломж олгодгоороо эл үзэсгэлэн бусдаас онцлог. Харин урьд жилүүдийнхээс “Намар 2010” цөөнгүй инстоляци дэлгэснээрээ давуу болжээ.
Урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнгийн шилдгээр Д.Бадамын “Цагаан суваргын зун” нэртэй монгол зураг, А.Очирболдын “Татах хүч” баримал, Т.Баттулгын “Тэнцвэр” арьсан урлагийн бүтээл шалгарлаа.
У.ЧИНГҮҮН