УДЭТ-т жүжиг үзэхийг хүсвэл ёслолын хувцастай очихыг танд зөвлөе. Хэд хоногийн өмнө “Тамгагүй төр” жүжиг үзэхээр очсон халамцуу нэгэн залууг үйлчлэгч оруулахгүй гэсний улмаас бөөн шуугиан болсон юм. Согтуу залуу үйлчлэгчийг элдвээр доромжлон, цохиж авахыг ч оролдсон. Үүнээс харвал манайхан театрт морилох соёлд нэг их суралцаагүй бололтой.
Энэ бүхнийг зал руулахаар зорьж тус театрын маркетингийн албаны шинэ дарга, жүжигчин Ч.Ундрал санаачилга гарган ёслолын хувцасгүй үзэгчийг нэвтрүүлэхгүй байхаар шийджээ. Тэрбээр ёслолын хувцас сонгон өмсөж театрт ирэхийг үзэгчдэд сануулсан. Гэнэтийн боловч зөв санаачилга гаргасан түүний ажил бүтэмжтэй байхыг ерөөе.
С.СЭРГЭЛЭН