Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийлээ. Тоглолтын нэр нь “Хөх тэнгэрийн орноор”. Гадныханд зуны турш уран бүтээлээ толилуулж Монголын урлаг соёлын нэрийн хуудас болдог тус чуулга энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм. Хаалтын тоглолт
учраас бүтэн жилийн шилдгийн шилдэг бүтээлээсээ дээжлэн хүргэжээ. Тэр дундаа олон улсын нэр хүндтэй шагнал, цом хүртэж байсан Монголын язгуур урлагийн төрлүүд болох цам, бөөгийн бүжиг, үндэстэн ястны бий биелгээнүүд, морин хуур, уртын дуу, хөөмий магтаал, уран нугаралт зэрэг гайхамшигт үзүүлбэрүүдийг сонирхуулав.Энэ үеэр баярт мөч тохиосны нэг нь дуучин Дашцэрэн
төрийн Алтан гадас одонгоор шагнууллаа.
Фотог Г,Эрдэнэтуяа