Америкийн нэр хүндтэй хөгжимчид, чадварлаг бүжигчидтэй хамтран барууны жишигт нийцсэн шоу толилуулахаар “Sweetymotion” хамтлагийнхан бэлтгэлдээ орсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Долоон жилийн дараа үзэгч сонсогчидтойгоо уулзаж буй тус хамтлагийн тоглолт энэ сарын 19, 20-нд болох бөгөөд тоглолтын найруулгыг “Херо энтертайнмент”-ийн захирал, найруулагч Б.Баатар хариуцан ажиллах юм.