Өнөө үед сансрын нисгэгчид төдийгүй жирийн иргэд ч огторгуйн уудамд аялах боломжтой болсон. Сансрын аяллыг зохион байгуулдаг Америкийн “Virgin Galactic” компани сансрын зогсоол байгуулж буйгаа зарлаж байсан нь саяхан. Тэгвэл тэрхүү зогсоол зорчигчдоо хүлээн авахад бэлэн болжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Star Trek” хэмээх сансрын хөлөг уг буудалд газардсан байна. Хөлгийг туршилтийн журмаар зорчигчгүй хөөргөжээ. “Сансрын буудалд анхны хөлөг амжилттай газардсан.
Ямар нэгэн осол гараагүйд баяртай байна” хэмээн “Virgin Galactic” компанийн захирал Уилл Уайтхорн ярьжээ. Дашрамд дурдахад, уг хөлөг нэг удаа 380 зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд нэг хүн дунджаар 200 мянган доллар төлөн аялах аж.
Б.ЭГШИГ