УИХ-ын “дэггүй” гишүүн Л.Гүндалай энэ өдөр төржээ. Хөвсгөл далайн эрэг дээр өссөн тэрбээр 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, нэгэн өвөр мөц дүр төрх бий бол госон. Өнөөдөр тэр Ерөнхийлөгчийн сон гуульд өрсөлдөх насаа нэмж байгаа аж. Баяраа хэрхэн тэмдэглэхийг нь түүнээс тодрууллаа.
-Төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ, төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд л тэмдэглэдэг. Олон хүн урьж, хөл хөөр болохыг хүсдэггүй. Тэгж тэмдэглэсэн тохиолдол ховор. Энэ жил зав бага, бэлтгэл муутай байгаа болохоор ах, дүү, хэдэн найзаа уриад л гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ дээ.
-Эхнэр тань төрсөн өдрийн ямар бэлэг барьдаг вэ?
-Янз бүрийн хэрэгтэй юм авчихсан байдаг юм. Би өөрөө энэ баярт нэг их ач холбогдол өгдөггүй л дээ.
-Хамгийн дурсгалтай өнгөрсөн төрсөн өдөр тань хэзээ байсан бэ?
-Есөн настай байхдаа тэмдэглэсэн төрсөн өдрийг мартдаггүй. Хөдөөний хүүхд үүд төрсөн өдөр гэж ярьдаггүй байсан үе. Найзууд маань тэр өдөр нийлж хуушуур авч өгөөд, дараа нь хамт сагс тоглосон. Өмнө нь төрсөн өдөр гэж мэддэг ч үгүй байсан. Тийм байтал ангийн найзууд маань миний төрсөн өдрийг тэгж тэмдэглэсэн.
-Өнөөдрийн төрсөн өдөр ч бас өвөрм өц болох юм биш үү. Та намын бүл гийн гишүүдийнхээ хамт Цусны төвд очиж цусаа өгнө гэсэн…
-Төрсөн өдрөөрөө Цусны төвд очиж донор болох гэж байгаа. Эмч хүний, бас УИХын гишүүний хувьд баяртай байгаа.
-Ингэхэд Та хэдэн нас хүрч байна вэ?
-47-гоос сайн ярина даа /инээв/.