Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх аавынхаа мэргэжлийг өвлөн өдгөө АНУ-д уран бүтээлээ туурвиж буй. Тэрбээр байгаль хамгаалал болон хотын унаанд анхаарал хандуулан “SOS” нэртэй дан хөгжмийн цомог гаргаж байгаа аж.
Тэрбээр энэ уран бүтээлээрээ хүмүүсийн сэтгэлд хүрч, утаан хөшгөөр бүрхүүлсэн Улаанбаатарын ирээдүйг аврах зорилго өвөрлөжээ. Түүнчлэн С.Сансаргэрэлтэх монголчууд Манжийн дарлалаас гарч эрх чөлөөгөө олсон 100 жилийн ойг тохиолдуулан бүтээлүүдээ эмхтгэн цомог бичүүлж байгаа юм билээ.
Дашрамд дуулгахад, С.Сансаргэрэлтэх 2011 оны хоёрдугаар сард тэдгээр бүтээлээрээ эх нутагтаа тоглолт хийх аж.
С.СЭРГЭЛЭН