Яг одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр гарч, олны талархлыг хүлээж буй “Тусгай салаа” кинонд Дэндэв Өсөхбаяр аваргатай барилдаад унаж буй хэсэг гардаг.
Тэгвэл уг зураг авалтын талаар тус киноны найруулагч Ж.Батбаяр ийнхүү хуучилж байна.
Наадмаар анги болгоноос цэргүүд барилдуулахаар авдаг юм билээ. Дэндэвийн нэрийг өгсөн байсан. Гэхдээ тэр Бумбаяр заантай таарчихсан л даа.
Тэгэхээр нь Г.Өсөхбаяр аваргад хэн таарсныг харсан чинь хилийн цэрэг байхаар нь даргатай нь ярьж байгаад сольчихсон.
Өсөхөө аварга мэдээгүй. Барилдаан болдгоороо л болсон. Оноолтон дээр л жаахан юм “хийсэн” гэлээ.
Дашрамд дурдахад уг киноны төгсгөлийн хоёр ангийг энэ баасан гариг буюу 11-р сарын 05-ны 19 цагаас "UB Palace"-т гаргаж, үзэгчдийг жүжигчидтэй нь хамт үзэх боломжийг олгох ажээ.