Англи бас итали хэл мэддэг төдийгүй Павароттийн дуунуудыг эх хэлээр нь дуулдаг тоть Англид байгаа тухай “Telegraph” өчигдөр мэдээллээ. Арван жилийн турш Ангело Ферлаззо тотиндоо англи болон итали хэл заасан боловч “O Sole Mio”-г дуулуулах тухай огтхон ч төлөвлөөгүй аж. “Коко” хочит дуучин тоть Африкийн саарал үүлдрийнх бөгөөд эзэн нь түүнийг 1984 онд Их Британийн хамгийн том амьтны дэлгүүр болох “Харлоу”-гоос худалдан авч байжээ. Коко Павароттийн дуунуудаас гадна домогт дуучин Элвис Преслигийн “It’s Now or Never”- ийг ч дуулчихдаг гэнэ.