Урлагийн гурван ч төрлийг нэгэн дор цогцлоосон тоглолт энэ сарын 22-нд ДБЭТ-т болох гэж байна. Хүннү гүрэн үүссэний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойд зо риулан төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд анхны тоглолтоо хийх гэж буй нь энэ.
Энэхүү тоглолтоо тэрбээр Монголын түүх болон түүнийг бүтээлцсэн хүний намтрыг хөгжмийн хэлээр амилуулсан бүтээлээрээ овогложээ. Түүгээр барахгүй симфони эгшиглэж, кино гаргах хөгжмийн тоглолт бүхэлдээ түүхэн сэдэвтэй байх бөгөөд үүгээрээ дамжуулан түүх, үндэстнээрээ бахархах үзлийг хүүхэд, залууст сурталчлах зорилготой аж.
Тоглолтын үеэр Дүрслэх урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн залуу уран бүтээлчид Галдан бошигттой холбоотой зураасан зургийн үзэсгэлэнгээ толилуулах аж.
О.УНДАРМАА