Бороо шивэрсэн их хотын өдрүүдийг чимж, сэтгэл санаа өөдрөг болгох шүхэр худалдаанд гарлаа. “Squid- London” компанийн загвар зохион бүтээгчид борооны ус хүрэхээр өнгө нь хувирдаг шүхэр зохион бүтээжээ.
“Squidarella” нэртэй шүхэр хуурай үедээ хар саарал өнгөтэй бөгөөд бороон дуслууд дээрээс нь унахад өнгө нь хувиран, ягаан, шар, эсвэл улаан болж, мөн зураг тодрон гардаг гэнэ.
Чийгний нөлөөгөөр өнгө нь тодордог гидрохром бодисоор будсан материалаар “Squidarella”-г хийсэн бөгөөд хатахаараа эргэн хар саарал болдог аж. Дэлгүүрүүдэд 25 фунтын үнэтэй зарагдаж буй эл шүхэр эрэлт ихтэй байгаа гэнэ.