Эд баялагийг аз жаргалын мэдрэмжтэй зүйрлэхийн аргагүй л дээ. Гэхдээ эд баялаг хүмүүсийг бусдаас хараат бус, үнэ цэнэтэй, нөлөөтэй, эрх чөлөөтэй болгодог. Тийм болохоор бүгд ядуурлыг тэвчдэггүй .
1.Өөрийгөө өрөвдөх
Хүмүүс мөнгө хөрөнгөөр гачигдах болгондоо хувь тавилангаа зүхэж өөрийгөө өрөвддөг. Нэг хэсэг нь эр хүн болж төрөөгүй дээ, зарим нь эгэл гэр бүлд өссөндөө, нөгөө нь амжилтад хүрч чадаагүйдээ харамсаж байдаг. Өөрийгөө өрөвдөөд байсны хэрэггүй. Ийм сул дорой байдал хүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, эрч хүчтэй эрэмгий байхад нь саад хийдэг.
2. Харамч зан
Аль болох бага мөнгө зарж, ихийг олохын төлөө тэмцэх нь арвич хямгач байхын үндэс гэж үздэг. Гэхдээ ирээдүйн ашгаа тооцож чадахгүй гар татах нь хүнд амжилт авчирдаггүй. Хэн нэгэнд өгөөмөр хандаж, алсдаа хэд дахин их ашиг олох зүйлд хөрөнгө оруулалт хийхээс татгалзсаны хэрэггүй. Цаг үргэлж халаасныхаа мөнгийг тоолж, илүү зардал гаргахгүйг хичээх нь хэрэгтэй ч заримдаа сөрөг үр дагавартай байдгийг мартаж болохгүй.
3. Сонирхолгүй ажил хийх
Та удирдлагынхаа өөдөөс би энэ ажлыг хиймээргүй байна гэж хэлж чадах уу. Хэрэв хэлж чадаж байгаа бол та өөртөө ямар нэг зүйл дээр итгэлтэй байна гэсэн үг. Сонирхож байгаа зүйлээ хийж буй ямар ч хүн өөртөө итгэлтэй байдаг. Харин мөнгө олохын тулд арга буюу хийж байгаа ажил таны амин зуулга төдий зүйл гэдгийг санаж яв. Зөвхөн амь зуухын төлөө явж буй хүн хэзээ ч эд баялагтай болж чадахгүй
4. Мөнгөөр амжилтыг хэмжих
Мөнгөгүй хүн бүр ядуу байдаггүй. Харин мөнгө олох ухааныг мэддэггүй хүн л ядуу байдаг гэсэн үг бий. Амжилтад хүрэх гэсэн мөрөөдөл, мөрөөдлийнхөө төлөө хийх тэмцэлийн явцад хүн мөнгө, эд хөрөнгөтэй болдог. Ямар замаар энэ бүхэнд хүрэх вэ гэсэн сонголтоо зөв хийх нь юу юунаас чухал.
5. Мартах гэм
Цалин, зээл, ажлын гадуур олсон орлого гээд та мөнгө олдог байж болно. Мөнгө олох бүртээ ямар нэгэн зүйл худалдаж авах хэрэгтэй гэдгээ санаж болно. Шинэ загварын машин, гоёмсог цүнх худалдаж авах, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх гээд мөнгө зарцуулах зүйл мундахгүй. Хүн мөнгө үрэх болгондоо мөнгийг олоход хэцүү гэдгийг мартчихдаг гэмтэй. Мартсаны хэрэггүй
6. Агшин зуурын олз хайх
Гэнэт их мөнгөтэй болно гэдэгт итгэх нь гэнэн зүйл. Мөнгө өсгөх, том арилжаа наймаа хийх, зуучлах зэрэг гэнэтийн орлогыг мөрөөдөж агшин зуур олз олох нь хэзээ ч амжилт авчирдаггүй. Харин гай гамшиг, үгүйрэл хоосролыг дагуулж болзошгүй.
7. Сэтгэл дундуур байх
Бусад хүнд мөчөөрхөн өөрийнхөө амьдралыг голохын хэрэггүй. Сэтгэл сайтай, шударга яваад нэмэргүй. Зальтай, авилгач худалч хүмүүсийн үйлс бүтэж байна гэж үглэх нь өөрийгөө л зовооно уу гэхээс өөр зүйлгүй. Үргэлж ямар нэг зүйлд сэтгэл дундуур явдаг хүн өөдрөг байж чаддаггүйгээс гадна амжилтад хүрдэггүй.
8. Атаархал
Сайн яваа хүний сул талыг олж харахыг хичээгчид мундахгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд хэт их атаархсаны хэрэггүй. Атаархал хүнийг сохор болгож, аажмаар энэ нь өширхөл хорсолд хүргэдэг. Өшөө хорсол атаархалаар бий болсон эд баялаг жаргал авчирдаггүй, мөнгөтэй ч болгодоггүй
9. Эд баялаг, мөнгө хоёрын ялгааг ухаардаггүй
Эд баялаг мөнгийг өөртөө татдаг. Авьяас чадвар, ухаан, хамтын хөдөлмөр, зөв сонголт гээд мөнгө бий болгох баялаг ундрага зөндөө байдаг. Тэрнийг зөв ухаж чадвал хэзээ ч дундрахгүй баялагийн эх уурхайтай болно. Мөнгө бол эд баялаг биш. Энэ хоёр ялгаатай гэдгийг санах
10. Бусадтай холбоогоо таслах
Төрөл садан, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа харилцаагаа муутгах нь амжилтад хүрэх замаа хааж байна гэсэн үг Хүмүүстэй дотно сайн харилцаатай байснаар зорьсондоо хүрч амжилт олох боломжтой.