Р.Чойном агсан яруу найрагч зохиолч төдийгүй сийлбэрч, барималч, зураач хүн байв. Тэрбээр 1956 онд Улаанбаатар хотод нүүж ирээд Монголын урчуудын эвлэлийн хороо, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагад сийлбэрч, барималч гээд “олон төрлийн” ажил хийдэг байжээ.
Тэрбээр 1969 онд баривчлагдан, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид дөрвөн жил хорих ял эдэлсэн түүхтэй. Хоригдож байх хугацаандаа хийсэн зарим бүтээлийг та бүхэнд толилуулъя. Тэрбээр бич сэн шүлгэндээ ая хийж байснаас харахад хосгүй авьяастай нэгэн байжээ.
Г.ТӨГС-АСРАЛТ