Хүүхэлдэйн театрынхан өнгөрсөн долоо хоногт “Долоон ногоон өндөгтэй доголон шаазгай” жүжгийг тавьж, бяцхан үзэгчдээ баярлуулсан билээ. Хотод амьдардаг хүүхдүүд хүссэн үедээ Хүүхэлдэйн театрт очих боломжтой бол хөдөөгийн багачуудад тийм боломж бараг үгүй.
Харин одоо хүүхдүүдийг хайртай үлгэрийн баатруудтай нь уулзуулдаг уг театрын уран бүтээлчид орон нутгийн бяцхан үзэгчдийнхээ хүслийг ч биелүүлэх нь ээ. Тус театрын уран бүтээлчид энэ сарын 9-нөөс орон нутагт очиж тоглох гэнэ. Тэд Багануур, Налайх дүүрэг, Дархан, Эрдэнэт, Хөвсгөлийн багачуудад “Нугасны муухай дэгдээхэй”, “Улаан малгайт”, “Өнхрүүш”, “Долоон ногоон өндөгтэй доголон шаазгай” жүжгээ толилуулах аж.
Б.ЭГШИГЛЭН