Гуру нэртэй энэ шампанзе төрөхдөө л ямар ч үсгүй байжээ. Энэтхэгийн “Майсур” амьтны хүрээлэнгийн нүцгэн сармагчныг харахаар олон хүн зорьдог гэнэ. Зочдыг уйдаахгүйгээ ч тэр мэддэг бөгөөд бодибилдингийн тамирчин шиг булчин шөрмөсөө чангалж янз бүрийн үзүүлбэр хийдэг аж.
Генийн өөрчлөлтийн улмаас үсгүй төрсөн Гуру хүмүүстэй эелдэг харилцаатай, хөгжилтэй байдаг ч харин өөрийн төрөлтэйгээ тийм ч эелдэг биш гэнэ. Ялангуяа эмэгчнүүдийг тэр нэг нүдээрээ ч тоож хардаггүй, хахир зантай гэж тус хүрээлэнгийн доктор Суреш Кумар ярьжээ.
Түүнийг найз б ү с г ү й т э й болгох гэсэн х ү р э э л э н - гийнхний оролдлого байнга талаар болдог юм байна. Саяхан намирсан үстэй, Манила нэртэй царайлаг эмэгчнийг тус хүрээлэнд зориуд авчран Гурутай танилцуулжээ. Зөрүүд “Гуру” бас л бууж өгөөгүй бол Манила харин түүнээс холдохыг хүсэхгүй байгаа гэнэ.