Бяцхан охин тоглоомдоо улайрч байгаад өндөр настныг унадаг дугуйгаар дайрсны учир яллагдахад хүрчээ. Таван нас ч хүрч амжаагүй Жульет Брейтман үеийн найз Жейкоб Конын хамт унадаг дугуйтай тоглож байгаад 87 настай хөгшнийг мөргөж, гэмтээсэн явдал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-д гарчээ.
Хүүхдийн болгоомжгүй байдлаас болсон энэ явдлаас настан Клэр Менагийн аарцагны яс гэмтэж, мэс засалд орсон ч гурван сарын дараа хохирогч нас барсан аж. Охины өмгөөлөгч үйлчлүүлэгчийнх нь насыг харгалзан үзэж, уг хэргийг хааж өгөхийг хүссэн өргөдлийг шүүхэд гаргажээ.
Харин шүүгч Пол Вутен өдгөө зургаан настай хүүхэд ямар үйлдэл хийж буйгаа хянах чадвартай байдаг учир нас үүнд хамаагүй хэмээж байгаа аж. Тиймээс насанд хүрээгүй, хүүхэд хэрэг хүлээх чадваргүй гэж харж үзэн хэргийг хаахгүй юм. Харин ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй аж. Өмгөөлөгчийн таамаглаж буйгаар түүнд мөнгөн торгууль ногдуулж болзошгүй гэнэ.
Э.ХАНА