Ганбуш “Хүслээр заяагдаагүй тавилан” нэртэй эротик зохиол бичиж байна.
Тус зохиолоо “City night” сэтгүүл дээр цуврал болгон нийтлүүлж байгаа ба зохиолоороо тэдэн шиг хүмүүс хэрхэн аж төрж, амьдардгийг бусдад харуулахыг хичээсэн байна.
Мөн цаашдын төлөвлөгөө нь энэхүү зохиолоороо кино хийх бодолтой байгаа гэнэ.
Харин саяхан нэгэн сэтгүүлч түүнээс та гадаадад амьдарья гэж боддог уу? гэж асуухад “Би өнөөдөр моодноос гараагүй байгаа юм чинь Монголдоо амьдрах нь зөв биз дээ. Ядаж л залууст эрэлттэй байна” гэж хариулжээ.
Дашрамд дурдахад Ганбуш энэ жил 62 нас хүрч байгаа ба одоо болтол буудлын өрөөнд амьдарсаар л байна.