Хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их. Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тар хины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эр дэмтэд баталжээ.
Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна ашигтай нянгууд тэрхүү бодист ордог байна. Энэ нь судасны ханыг цэвэрлэж, цус ны эргэлтийг сайжруулдаг аж. Эрдэмтэд судалгаандаа 70-аас дээш насныхныг хамруулан хэдэн сарын турш өглөө бүр хүрэн манжингийн аяга шүүс уулгахад хөгшчүүдийн даралт тогтворжиж, ой тогтоолт нь илт сайжирсан гэнэ.
Судалгаанд хамрагдсан хүмүүс өмнө нь их мартамхай болж байгаагаа дуулгасан бол шүүс ууснаас хойш зарим дурсамж нь хүртэл сэргэсэн гэжээ. Сонирхуулахад, түүхий хүрэн манжингийн шүүсэнд төмөр, В аминдэм, кальци, магни, кали, иод ихээр агуулагддаг.
Ж.ЭРДЭНЭ