Дэлхий даяар тархсан түргэн хоолны сүлжээ “Мак Дональдс”-аар үйлчлүүлсэн хүүхдүүдэд тоглоом бэлэг лэдэг уламжлалтай. АНУ-ын Сан-Франциско хотын захиргаа “МакДональдс”- ийн тоглоом бэлэглэх үйлчил гээг хоригложээ. Түргэн хоолны тус сүлжээ газрыг хүүхдийг эрүүл бус хооллолтод уруу татсан бу руу зан үйлийг өөгшүүлж байна хэмээн буруутгаж ийм шийдвэр гаргасан байна.
“Энэ бол манай байгууллага төдийгүй үйлчлүүлэгчдийн эрхэнд халдсан шийд вэр. Тоглоом бэлэглэх нь хүүх дүүдэд таалагддаг. Мөн гэр бүлээрээ ирж, дулаан уур амьсгал бүрдүүлэх нэг ал хам болдог шүү дээ” хэмээн “МакДональдс”-ийн хэвлэлийн төлөөлөгч Даня Прауд ярьжээ.
Харин үүний хариуд Сан-Франциско хотын удирдлагууд тоглоомын оронд жимс ногоо их, өөх тос, чихэр багатай хоолоор хүүхдүүдэд үйлчлэхийг сануулсан байна. Тоглоомыг хорьсон уг шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжих юм байна. Дашрамд дурдахад, америк хүүхдүүдийн 15 хувь нь түргэн хоолонд дурласнаас илүүдэл жинтэй болсон судал гаа бий.