Монголын “Зууны шилдэг роман” хэмээн алдаршсан “Тунгалаг Тамир”-ыг зохиосон, төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба агсны нэрэмжит шагналын ээлжит эзнээр “Хөлгүй цэнхэр нуур” бүтээлээрээ М.Эрдэнэбат тодорчээ. МҮОНТ-ийн “Сарны нулимс” киноны зохиолыг бичсэн гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй.
Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл, нэрт зохиолчийн үр хүүхдүүд хамтран уг шагналыг анх бий болгожээ. Монголын урлаг, утга зохиол, оюуны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, томоохон бүтээл туурвисан уран бүтээлчдэд уг шагналыг олгодог юм.
Үүний өмнө ардын жүжигчин А.Очирбат, судлаач, шүүмжлэгч Б.Ганбат, яруу найрагч Т.Очирхүү, Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав нар энэ хүндтэй шагналыг хүртсэн.
Б.ЭГШИГЛЭН