Их хааны үеийн цэргийн зохион байгуулалтыг өгүүлэх түүхэн кино тайзнаа гарах гэж байна. Монгол, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хамтран хийж буй уг киноны дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, Б.Амарсайхан, Г.Алтаншагай нар тоглож байгаа бол Өвөрмонголын талаас “Чингис хаан” киноны Чингис хааны дүрийг бүтээсэн Б.Баасанжав, С.Бодровын “Монгол” кинонд Сорхон шарын дүрийг бүтээсэн Аюур нар тоглож байна. Найруулагчаас эхлээд нүүр хувиргагч, жүжигчин гээд Өвөрмонголын олон чадварлаг уран бүтээлч оролцож буй “Аравт” киног Д.Золбаяр, У.Шагдарсүрэн найруулжээ.