Дэлхийн алдартай хүмүүсийн чухал гангарааны нэг нь чхуа чхуа үүлдрийн хав байдаг. Эзэд нь тэдгээр амьтнаа нүдийг нь бүлтэртэл гоёж гоодох нь бас нэгэн моод гэж байгаа. Мөнгө тааруутай нэгний на саараа мөрөөдөөд ч авч чадах гүй үнэт эдлэл тэдний хүзүүнд гялалзах нь энүүхэнд.
Тэгвэл Лу Лу нэртэй энэхүү нохой хүн шиг хоёр хөл дээрээ явах дуртайгаас гадна гар цүнх “барих” хообийтой гэнэ. Нэг үгээр түүний имиж бол төрөл бүрийн гоёлын цүнх гэдгийг Хятадын Хөнань мужийнхан андахгүй болжээ. Лу лугийн эзний бяцхан охин гар цүнхэнд учиргүй дуртай учраас ах дүү, найз нөхөд нь түүнд янз бүрийн цүнх бэлэглэдэг аж.
Тэр нь Лу Луд нөлөөлсөн үү гэлтэй цүнх харахаараа л тэр хойд хөл дээрээ зогсож, урд хөлөө сарвайдаг болсон юм байна. Тий мээс түүнд цүнхээ гар дээ рээ тохож, хэрхэн явахыг заа сан гэж эзэн нь хуучилжээ.
Э.ХАНА