Олон улсын олимпийн хороо (IOC) ойрын хугацаанд Лозаннд орших Олимпийн музейг шинэчлэн засварлахаар шийдвэрлэж, 50 сая доллар зарцуулах тооцоо гаргажээ. 1993 онд байгуулсан тус музейд 3.3 сая үзэгч зочилж, сонирхсон гэдэг судалгаа бий. Спорт, олимпизмийн үнэт өвийг хадгалсан эл цогцолборын гадаад, дотоод талыг сэргээн засварлах шаардлагатай болсон тул 20 сарын турш хаалгаа барих нь.